Т.Хангал Тайландын лигийн ТОП 10 тоглогчийн нэгээр нэрлэгдлээ
Үйл явдал
/
2023-02-03

Монголын волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Хангал арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Тайланд улсыг зорьсон билээ. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд Монголын хоёр дахь лигонер тамирчин болсон юм. Т.Хангалын хувьд 2021 оны дээд лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан шилдэг залуу тамирчин.

Түүний баг 10 дараалсан ялалт байгуулж нэг ч хожигдолгүйгээр лигийг тэргүүлж байна. Мөн Т.Хангал Тайландын волейболын дээд лигийн топ 10 тамирчны нэгээр нэрлэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.172.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.