Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн эхэллээ
Үйл явдал
/
2023-02-03

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох 2023 оны эхний тэмцээн энэ сарын 1-нд Хорватын нийслэл Загреб хотод эхэллээ.

Тэмцээний эхний өдөр Монголын шигшээ багийн тамирчин Т.Тулга -65 кг алт, Н.Наранхүү -61 кг жинд мөнгөн медаль хүртсэн байна.

Загребын чансааны тэмцээнийг монголын 10 тамирчин зорьсон бөгөөд гурав нь өнгөрсөн шөнө зодоглосон. Эрэгтэйчүүдийн -61 кг жинд Нармандахын Наранхүү Франц, Туркийн бөхчүүдийг ялж финалд Ираны бөхөд 11-3 оноогоор ялагдсан байна.

Загребын чансаа олгох тэмцээнээс Т.Тулга алт, Н.Наранхүү мөнгөн медаль хүртлээ

 

Харин эрэгтэйчүүдийн -65 кг жинд Төмөр-Очирын Тулга Аргентин, АНУ, Унгарын бөхчүүдийг ялсаар финалд АНУ-ын МакКеннаг 4-1 харьцаагаар ялж аваргалжээ.

Мөн эрэгтэй -70 кг жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медалийн төлөө Гүржийн бөхөд 8-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэлсэн байна.

Тэмцээний түрүү бөх чансааны 8000 оноо, 1500 швейцар франк, харин мөнгөн медаль хүртсэн тамирчин чансааны 6400 оноо, 750 швейцар франктай болов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.211.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.