“Юбикаб” ХХК нь төлбөрийн шинэчлэлт хйиж, өөрчлөлт оруулсандаа албан ёсоор уучлалт хүслээ
Үйл явдал
/
2023-02-04
Нийт хэрэглэгчдээсээ уучлалт хүсье.
Бид төлбөрийн шинэчлэлт хийж, оргил цагийн ачааллын төлбөрт өөрчлөлт оруулсандаа нийт үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна.
Мөн үүнтэй холбоотой хэрэглэгчдийн дунд гарч буй зарим буруу ойлголтод залруулга хийж байна.
1. UBCab-ийн км тутмын үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд 1км = 1500₮ хэвээр байна.
2. ЗӨВХӨН ЗАМЫН ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД буюу
07:15 – 09:00, 17:15 – 20:15 цагийн хооронд дуудлагын суурь төлбөр 3000₮ болж байна.
Бусад цагуудад үнэд өөрчлөлт ороогүй буюу дуудлагын суурь төлбөр 1000₮ хэвээр байна.
Дуудлагын төлбөр гэдэг нь жолооч таныг очиж авах төлбөр юм. Дуудлагын төлбөрийг км-ээр тооцдоггүй бөгөөд жолооч ямар ч хол зайнаас ирсэн хэвийн цагуудад төлбөр 1000₮, оргил цагуудад 3000₮ байна.
3. UBCab аяллын хугацааны 1 минут бүрийг 30₮ тооцдог боллоо. Аяллын хугацаа гэдэгт таны унаанд сууснаас буух хүртэлх хугацаа юм. Ингэснээр оргил ачааллын үеэр унаа үйлчилгээний олдоц нэмэгдэнэ. Жолооч түгжрээд ч хамаагүй таныг хүргэхэд хугацааны төлбөр хөшүүрэгтэй байх болно.
Жишээ нь та 30 минутын турш явахад таны аяллын үнэд 900₮ нэмэгдэх юм.
Бид цаашид унаа үйлчилгээний чанар, стандартыг улам сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Юбикаб ХХК
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.