Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно
Үйл явдал
/
2023-02-04

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.