Жүдо бөхийн “Их Дуулга” хоёрдугаар сарын 3-5-нд болно
Үйл явдал
/
2023-02-04
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” хоёрдугаар сарын 3-5-нд болно.

"Бага дэлхийн аварга" гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдах юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээллээ.

Тус тэмцээнд таван тивийн 85 улсын 527 тамирчин өрсөлдөнө.

Парист барилдах Монголын жүдочид:

Эмэгтэйчүүд

  • 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
  • 63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
  • 70 кг: Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
  • +78 кг: Д.Номинзул

Эрэгтэйчүүд 

  • 60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
  • 66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
  • 81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.