Иргэн: Хүүхэдтэй хүн бүр мэдээллээ засуулах гэж хороон дээрээ очерлож байна
Үйл явдал
/
2023-02-04
 3000 өрхийг төлөөлж харьяа дүүргийнхээ хорооноос эхлүүлээд яам хүртлээ явлаа.
Яамнаас хариу өгсөнгүй. Хэрвээ төсөвлөсөн 1,3 их наяд төгрөгийг хүүхдүүдийн 100 хувьд олгосон бол нэг хүүхдэд 91,000 төгрөг болох байсан. Бид нар 100 мянган төгрөгийг 91,000 болголоо гэсэн бол ингэж тэмцэхгүй байсан. Та нар ард иргэдээ тийм халамж горьдсон хүмүүс гэж боддог хэрэг үү!

Хэдэн тэрбумаар ажлын хэсэг байгуулаад ард иргэдээ бухимдуулж хүндрэл учрууллаа. Хүүхэдтэй хүн бүр хороо дээр очиж мэдээллээ засуулах гэж явж байна. Миний гол өнцөг бол шат шатны төрийн байгууллагууд ажлаа хийлдээ, яагаад анхан болон дунд шатны төрийн байгууллагууд, хариуцсан албан тушаалтнууд нь хариуцлагаа хүлээхгүй байгаа юм бэ?

Бид нар татвараа төлсөн хэр нь яагаад бүгд хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгаа юм бэ? Хүүхдүүд чинь татвараа төлөхөө болилоо шүү дээ. Энэ чинь үндэсний аюулгүй байдал биш юм уу?

Одоо нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгоно гэнэ, эргээд  1500 байсан талх 5000 болно  шүү дээ 

-Даргаагийн ямар арга хэмжээ авах гэж байна?

Шийдвэр гаргах хэмжээний төрийн өндөрлөгүүдэд цахим өргөдөл гаргах гарын үсэг цуглуулж байгаа. Одоогоор 4000 дээр гацчихсан байна. Та гуравхан товч дараад бид нартай нэгдээрэй.

Засгийн газар төсвийн тодотгол хийгээд бүх хүүхдүүдэд олгоно гэж яригдаж байна шүү дээ энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

Яаралтай төсвийн тодотгол хийгээд 135 тэрбум 200 сая төгрөгөө өгөхийн бол мэдээж сайн байна. Буруу аргачлалаар хийсэн дахиж тодотгол хийхдээ хүүхдүүдийн дөрвөн хувьд л өгөх гэж байна. Халамж нь хүрэх ёстой хүндээ хүрэхгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.39.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.