Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэн 14 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад заавал бүртгүүлэх үүрэгтэй
Үйл явдал
/
2023-02-04

Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдлийг бууруулах, хуваарлцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Ажилгүйдлийн даатгалын сангаас дор дурдсан тэтгэмж зардлыг олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж

Мэргэжил олгох, давтан сургалтанд хамруулахтай холбогдсон зардал

Ажилгүйдлийн тэтгэмж

  • Даатгуулагч нь дараахь болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.
  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
  • Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.
  • Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
  • Ажилгүйдлийн тэтгэмжий даатгалагчийн шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, оролгын дунджаас дараах хувь, хэмжээгээр тооцож, ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%

Ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх бичиг баримт

  • Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр
  • Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас

Ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэх

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.

Мэргэжил олгох, давтан сургалтанд хамрагдах

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсоноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас төлнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.136.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.