Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Үйл явдал
/
2023-02-04

Цаг уурын байгууллагаас гаргасан төлөвөөр энэ сард нутгийн баруун хагаст буюу Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Харин зүүн аймгуудын зарим сумын нутгаар Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байх төлөв гарчээ.

Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар их орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага байх нь. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дундаж орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай. Сарын дунд үед ихэнх нутгаар цас орж, олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн. Бусад хугацаанд 1-2 хэмээр дулаан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.