Өнөөдөр хавдрын эсрэг дэлхийн өдөр тохиож байна
Үйл явдал
/
2023-02-05

Энэ жил хавдрын эсрэг өдрийг дэлхий нийтээр “Тэгш боломж: Дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе” уриан дор тэмдэглэж байгаа нь хангалттай ярилаа одоо үйлдэл хийх цаг болсныг илэрхийлнэ.

Хорт хавдрын нийт нас баралтын 70 орчим хувь нь дэлхийн буурай хөгжилтэй орнуудад тохиолддог байна

Монгол Улсад 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг ба нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.

Нийт хавдрын 75 хувийг сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх боломжтой. Тиймээс шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.