Бага насны хүүхдийн хөл дайрчихаад зугтсан этгээдийг илрүүлж шалгах ажиллагаа явуулж байна
Үйл явдал
/
2023-02-05

Энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 76 дугаар сургуулийн орчимд Приус маркийн автомашин 10 настай хүүхэд мөргөж, тусламж үзүүлэлгүй ослын газрыг орхиж явсан.

Дээрх ослыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, осол гаргасан приус маркийн автомашины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул жолооч та замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.