Үйл явдал: Монгол Улсын интернэт сүлжээг IPv6 хувилбарт шилжүүлэх сургалт болно
Үйл явдал
/
2023-02-07

 09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.

10:00 цагт: Боловсролын үнэлгээний төвд

2023 оны ЭЕШ-ын бүртгэлийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

10.00 цагт: Төрийн ордонд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь шатны сонсгол эхэлнэ.

11.30 цагт: Төрийн ордонд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд

Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.

12:00 цагт: ГХЯ-нд

Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн танилцуулга уулзалт болно.

-“Новотел” зочид буудалд: Монгол Улсын интернэт сүлжээг интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх сургалт болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.