Б.Энхбаяр гишүүн өөрийнхөө удирдаж буй сонсголд ӨӨРӨӨ ГЭРЧЭЭР ОРОЛЦОВ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-07

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр болж байна. Уг нээлттэй сонсголыг УИХ дахь "Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах түр хороо"-ноос зохион байгуулж байгаа бөгөөд Б.Энхбаяр гишүүн удирдан чиглүүлж байгаа юм. Тэгвэл хоёр дахь сонсголд  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдан оролцож байна. 

Тэрбээр "Миний хувьд 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Засгийн газраас томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн Банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа. 

Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн Банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Хөгжлийн Банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь манай улсыг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудлаас үүдэн ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газар хаалттайгаар хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн учраас нууцын тамга тавигдсан юм.  гэдгийг хэлсэн юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.0.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.