“УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” СЭТГҮҮЛИЙН 2021 оны шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд олголоо
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-02-07
“Хүмүүний ертөнцийн сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлог “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 2022 оны шагналыг МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд гардууллаа.

Түүнийг Иван Крамскойн “Танихгүй эмэгтэй”, Ц.Энхжин “Холбоо нуур”, Л.Гаваа “Кино механикч”, Павел Педатов “Анх удаа одонгоор шагнуулсан түшмэлийн өглөө” зэрэг сонгодог уран зургуудын тухай танин мэдэхүй-уран сайхны нийтлэл бичсэний учир ийнхүү онцолж шагналын эзнээр тодруулсан байна.

Шагналыг тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Нямаа гардуулав. Ахмад сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн хувьд хоёр жилийн өмнөөс “Улирал ба Зохиолч” сэтгүүлд булан эрхэлж, дэлхийн сонгодог уран зургуудын тухай дагнан бичиж эхэлжээ. Тэрбээр өдгөө Дархан хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн хойд бүс хариуцсан зохицуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг нэгэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.