Бүгд Найрамдах Казахстан улсруу зорчих иргэдийн анхааралд
Үйл явдал
/
2023-02-07

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулж, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг анхаарна уу 

Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.