Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих дээд түвшний зөвлөгөөн болно
Үйл явдал
/
2023-02-08

08:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд

Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих Европын холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний зөвлөгөөн болно. 

09.00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотголгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурал болно.

09.30 цагт: “Пума имперал” зочид буудалд

“Хүний эрх, хөгжил төв”-өөс иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулна.

10.00-12.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордны бага танхимд

МҮЭ-ийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах санал уулзалтыг зохион байгуулна. 

10.30 цагт: Төрийн ордонд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилнэ.  

11:00 цагт: АТГ-т "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас

 “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий 8 хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж буй талаар мэдээлнэ.

-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж мэдээлэл хийнэ.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээс давсан эрх мэдлийг хэрэгжүүлж, ялтан төлөөлөгчөөр260 гаруй мянган иргэнийг төлөөлүүлж ял завшуулж байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт: Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийхийг шаардаж “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийнэ.

12.00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас жил бүр зохион байгуулдаг "EXECUTIVE SUMMIT" гүйцэтгэх удирдлагуудын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно. 

14.00 цагт: Засгийн газрын IX байранд Жижиг,  дунд үйлдвэрийн газар Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-тэй хамтран уул уурхайн бус, экспортын баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох ажлыг жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн отгон сонгон шалгаруулалт болно. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.