Вагнерын тэргүүн Украины ерөнхийлөгчийг Бахмутын тэнгэрт хийх агаарын ирүүл тулаанд дуудав
Үйл явдал
/
2023-02-08

Оросын хувийн зэвсэгт хүчний компани Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр байлдааны нисэх онгоцны бүхээгт сууж яваа дүрс бичлэгээ нийтэд цацжээ.Тэрбээр Украины дайны халуун цэг Бахмут хотыг бөмбөгдөхөд оролцсоноо энэ үеэр мэдэгдсэн байна.“Бид Бахмутыг бөмбөгдөөд одоо газардаж байна” гэж нисгэгчийн өмсгөлтэй Пригожин харанхуйд ярьж буйг дүрс бичлэг харуулжээ.Тэрбээр маргааш дахин МиГ-29 сөнөөгч онгоцоор нисэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлээд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг агаарын тулаанд дуудсан байна.“Хэрвээ өөрт тань хүсэл сонирхол байгаа бол тэнгэрт уулзацгаая. Хэрвээ та ялбал Артемовскийг (Бахмутын орос нэр) аваарай. Бид ялбал Днепр мөрнийг хүртэл довтолно” гэж Пригожин хэлжээ.Өчигдөр буюу Даваа гарагт Украины парламент Вагнер Группийг террорист байгууллага гэж албан ёсоор нэрлэх тогтоолыг баталсан юм.“Бид Вагнерыг олон улсын террорист сүлжээний нэг хэсэг гэж үзээд устгахаар бэлдэж байгаа” гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мэдэгджээ.Бахмут хотын төлөө ширүүн тулаан сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж, Оросын талаас Вагнер Группийн анги нэгтгэлүүд гол үүрэгтэй оролцож байгаа.Энэ тулаанд талуудын аль аль нь хүн хүчний ихээхэн хохирол амссан тухай мэдээ ирж байна. Бахмут хотыг эцсийн хүчээ шавхтал хамгаалахаа Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн юм.Харин Пригожин хэлэхдээ Бахмутын “гудамж бүрд ширүүн тулаан үргэлжилж байна” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.