Перу улсад үргэлжлэн орсон борооны улмаас 40 хүн амиа алджээ
Үйл явдал
/
2023-02-08

Перугийн өмнөд хэсэгт даваа гарагт аадар орсны улмаас найман хүн нас барж, таван хүн сураггүй алга болсон юм.

Тэгвэл Секочо хотод байрлах Перугийн Эрүүл мэндийн яамны товчооны мэдээлснээр 20 хүн хөнгөн бэртлийн улмаас эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Камана мужийн Окана гол үерт автаж, эргэн тойрны суурин руу үерлэж эхэлжээ. Үргэлжилсэн борооны улмаас хөрсний нуралт үүсэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас байнгын бэлэн байдалтай ажиллаж байгаа юм. Улсын армийн зүгээс бүс нутагт нисдэг тэргүүдээ байрлуулж, хүмүүнлэгийн тусламж, ундны ус, элсний уут зэргийг ослын газарт тээвэрлэжээ.

Тэгвэл амиа алдагсдын тоо нэг цагийн өмнө 40-д хүрсэн байна. Гамшгийн улмаас цаашид энэ тоо өсөх эрсдэлтэйг тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Одоогийн байдлаар дөрвөн хотын 12 мянган хүний гэр орон эвдэрч, байгалийн гамшигт нэрвэгдсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.