Гэмт хэргийн бодит мэдээлэл өгвөл мөнгөн урамшуулал авна
Үйл явдал
/
2023-02-08
Иргэд зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн талаарх үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, мөнгөн урамшуулал авна.

Урамшууллын хэмжээ иргэний өгсөн мэдээллийн төрөл, хэлбэрээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд үнэлгээний жишгийг дараах байдлаар тогтоожээ.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэхээр бэлдэж байгаа эсвэл үйлдсэн 50 мянгаас 2 сая, илрүүлж чадаагүй гэмт хэрэг, террорист болон мансууруулах бодис, хүн худалдаалах 5 сая хүртэл, эрэн сурвалжилж буй хосгүй үнэт мэдээлэл, бусад эд зүйлсийн мэдээллийг 2 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор тушаал гаргажээ.

Мөн хуулийн байгууллага мэдээлэл өгсөн иргэний хувийн нууцыг чандлан хадгална.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.