Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ
Үйл явдал
/
2023-02-08
Цагаан сарын баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ярилцаж байгаа тухай өнөөдөр мэдээлсэн.

Замын цагдаагийн холбогдох албаныхан саналаа боловсруулан нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм байна.

Уг саналыг Хотын дарга дэмжвэл захирамж гарч, ирэх амралтын өдрүүдэд шийдвэр хэрэгжинэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.115.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.