ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай
Үйл явдал
/
2023-02-09

ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.2.8, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 08.10-18.02
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.