АИ-92 шатахуун болон дизел түлшний нөөц хэвийн байна
Үйл явдал
/
2023-02-09

АИ-92 шатахуун болон дизелийн түлшний нөөц тогтоосон хэмжээндээ буюу 30 хоногийн хэвийн байгааг УУХҮ-ийн сайд мэдээллээ.

Сайд Ж.Ганбаатар "Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын тухайд, нэгдүгээр шатны тендер зарлагдаад үйл ажиллагаа нь 60%-тай байна.

Хоёр, гуравдугаар шатны тендерт Энэтхэг улсын томоохон компани шалгарсан, гуравдугаар сарын 1-нээс ажил нь эхэлнэ. Гол ажил Шадар сайд С.Амарсайханы ажлын хэсэгт зангидагдаж байгаа юм.

Оюутолгойн далд уурхай ажиллаж байгаа. Харин долдугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.