Гэрээс нь 7,3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийг үргэлжлүүлэн хорихоор боллоо
Үйл явдал
/
2023-02-09
Нийслэлийн прокурорын газраас С.Батдөлийн цагдан хорих хугацааг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авчээ.
  УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7,3 тэрбум төгрөгийг илрүүлсэн. Улмаар түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон байгаа билээ. Тэгвэл түүнийг хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна. 

 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Сэнгээгийн Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06 -ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих...” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлийн цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.

 

Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлого болох 7.3 тэрбум  төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт / Мөнгө угаах/ мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан / Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.