ИРГЭН: Монголбанкны буруу дүгнэлтээс болж би АМЬДРАЛААРАА ХОХИРСОН!!!
Үйл явдал
/
2023-02-09

Монгол банкны гадна дүн өвлийн хүйтнээр олон хоног суулт зарлаж буй иргэнээс шалтгаан нөхцлийг нь тодрууллаа.

Тэрээр 2013 онд 8 нэрийн хүнсний дэлгүүрээ зарахаар зар өгч, Голомт банкны зээлээр дамжуулан нэгэн гэр бүл худалдан авахаар болжээ. Гэвч уг этгээдүүд залилангийн хэрэгтнүүд байсан бөгөөд Голомт банкны эдийн засагч анх буруу дүгнэлт гаргаснаас ийнхүү байраа залилуулсан байна.

Цагдаагийн байгууллага Голомт банкны бурууг тогтоосон хэдий ч шүүхийн шатанд Монгол банкны шинжээчийн ямар ч нотлох баримтгүй буруу дүгнэлтээс үүдэн үл хөдлөхөө бүрмөсөн алджээ.

Энэ явдлаас хойш тасралтгүй тэмцэж 2019 онд байраа буцааж авсан боловч их хэмжээний өрөнд орж, захиран зарцуулах эрхээ алдсан. Тэрээр Монгол банкнаас хуулиа биелүүлж хохирлыг барагдуулж, буруутай үйл ажиллагаандаа уучлалт хүсч, хуулиа мөрдөхийг хүсэн ийнхүү дүн өвлийн хүйтнээр Монгол банкны гадаа 23 дахь өдрөө сууж байгаа аж. ЭНД дарна уу

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.