ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно
Үйл явдал
/
2023-02-10
Өнөөдөр цаг агаар тогтуун байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, говь талын нутгаар секундэд 12 -14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр   -18 -23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -12 -17 градус, Алтайн өвөр говиор +2 +7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2 +3 градус,  бусад нутгаар -6 -11 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1 -6 метр. Өдөртөө -6 -8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2 -7 метр.  Өдөртөө -14 -16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1 -6 метр. Өдөртөө -9 -11 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.249.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.