ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай
Үйл явдал
/
2023-02-10

ӨВЛИЙН ХАРАГЧИН АДАГ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Наран ургах: 08.10-18.02

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Шороо

Аргын тооллын хоёрдугаар сарын найман. Буд гараг. Билгийн тооллын 18, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран найман цаг арван минутад мандан, 18 цаг хоёр минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваад одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.