21 настай согтуу эмэгтэй найз залуугийнхаа аминд хүрчээ
Үйл явдал
/
2023-02-10

Өнгөрөгч амралтын өдөр 21 настай эмэгтэй хамтран амьдрагч болох 25 настай эрэгтэйн аминд хүрсэн онц ноцтой хэрэг бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэд нь өөрсдийн түрээслэн амьдардаг байсан нийтийн байрандаа архи, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Талийгаач олон тооны хутганы шархнаас болж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ч, шүүх шинжилгээний дүгнэлтээр нарийн шалтгаан тодорхой болох юм.

Хүний амь хохирсон гэмт хэргүүдийн шалтгаан нөхцлийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болдог судалгаа байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.