Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараах тохиолдолд хөнгөлөлт эдэлнэ
Үйл явдал
/
2023-02-10

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн зам тээврийн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг салбар зөвлөлийн хурал болж байгаа билээ. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тээврийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс ААН-үүдтэй хамтран хэд хэдэн шийдвэр гаргасан.

Өнөөдрөөс эхлэн дараах тарифын хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд, 

  • Улаанбаатар төмөр зам ХНН олон улс, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход 60%, харгалзаж яваа хүнд 40% хөнгөлөлт эдлүүлнэ.
  • МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90%, энгийн зорчих тохиолдолд 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Авто тээврээр олон улс болон орон нутгийн чиглэлд  хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчино.
  • Хүннү Эйр компани орон нутаг болон олон улсад зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 15%-ийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээрх шийдвэрийг гаргасан" гэдгийг хэллээ.

Дээрх тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжих бөгөөд ААН-үүд ч дээрх шийдвэрийг өөрсдийн дүрэм журамдаа оруулсан байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.89.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.