Хашааны гаднаас автомашин хулгайлд алдагдсаныг олж, илрүүлжээ
Үйл явдал
/
2023-02-10

 

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна. Тухайлбал энэ оны хоёрдугаар сарын наймны өдөр “Хашааны  гаднаас  автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэх мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхй газрын хэвлэл мэдээлэлийн төвийн хошууч Оюунаас тодруулахад:

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж 28 настай, иргэн З нь Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналтын камертай газарт байршуулан асаалттай орхихгүй байх эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.98.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.