ИРГЭД: Өнөөгийн орчин нөхцөлд зээлгүй амьдрах боломж байхгүй!!!
Үйл явдал
/
2023-02-11

Монголын өнөөгийн орчин нийгмийн нөхцөлд иргэд зээлгүй амьдрах боломж бага, бүгд л ямар нэгэн байдлаар зээл авсан байдаг. Тэгвэл иргэд ихэвчлэн юунд зориулж зээл авдаг талаар тодрууллаа.

ЗАЛУУС: Зээлгүйгээр амьдрах боломж нөхцөл алга. Цалингийн хэмжээ бага, юмны үнэ өндөр юм чинь. Зээлээс зээлийн хооронд л амьдарч байна. Ихэвчлэн өөрсдийн хэрэглээнд мөн шинэ ажил эхлүүлэхэд зориулж зээл авдаг

ХӨГШИД: Бидний хувьд эм тариандаа зориулж тэтгэврийн зээл их авдаг. Тэтгэвэр бол өдөр тутмын хэрэглээнд л зарцуулагддаг. Бие жаахан өвдөөд эмнэлэгт хэвтэхээр болвол заавал л зээл авч таардаг хэмээн ярь байсан бол,

МАЛЧИД: Ихэвчлэн малын өвс тэжээлд зориулж зээл авдаг. Манай аймаг энэ жил зудтай байгаа. Зуд турхан болоод ирэхээр малын өвс тэжээлийн үнэ огцом нэмэгддэг хэмээн иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийллээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.