Д.ӨНӨРБОЛОР: Монгол Улсад боомт, чөлөөт бүс, худалдаа гээд бүх юм нь гацчихаад байна
Үйл явдал
/
2023-02-12

Сэлэнгэ аймгийн нутагт Алтанбулаг чөлөөт бүсийг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтыг Баян-Өлгий аймагт Цагаан нуур чөлөөт бүсийг 2002-2005 оны хооронд тус, тус байгуулсан.

Хориод жилийн хугацаа өнгөрөхөд хашаа хатгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар байгуулж ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байсаар өнөөг хүрсэн байна.

Манай хөрш орнуудад чөлөөт бүсийн хөгжүүлэлт, шийдвэр гаргаад концесс, бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэлт хэвийн явагдаад үр өгөөжөө өгөөд хөгжөөд явж байна. Гэтэл Монгол Улсад боомт, чөлөөт бүс, худалдаа гээд бүх юм нь гацчихаад байна. Яагаад энэ олон жилийн хугацаанд урагшлахгүй байгаа юм бэ. Хуулийн өөрчлөлтөөр боомтын дэглэмийг зурвас болгон өөрчилж, газар эзэмшүүлэхгүй байхаар орж ирж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.