Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч нарын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2023-02-12
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Эмэгтэйчүүдийнхээ клубтэй хамтран Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас БНӨСУ-д НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нарын гэр бүлийн төлөөлөлд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.

МЦНХ-ноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Монгол эх орноо төлөөлөн гадаадад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нараар бахархах, тэдэнд сэтгэлийн дэм үзүүлэх, тэдний гэр бүл үр хүүхдүүдэд аав ээжээрээ бахархах сэтгэлийн дэм өгч, дэмжлэг үзүүлэх зорилготой болно.

Арга хэмжээнд МЦНХ-ны ажлын албаны ажилтнууд, Эмэгтэйчүүдийн клубын удирдах зөвлөлийн гишүүд, ЗЗ0 дугаар ангийн удирдлага, МЦНХ-ны Дархан хот дахь салбар холбооны ахмадуудын төлөөлөл, гадаадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч нарын зарим гэр бүлийнхэн оролцлоо.

Суданд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч Батболд, Бямбаа нар онлайнаар холбогдож үүргээ нэр төртэй сайн гүйцэтгэж байгаагаа ангийн захирагчдаа илтгэж, МЦНХ-ны хамт олон бидэнд сэтгэлийн их дэм өгч, хүүхдүүдэд нь Монголын уламжлалт баяр цагаан сарын бэлэг, дэмжлэг тусалцаа үзүүлсэнд баярласнаа илэрхийлж бид гэр бүл, үр хүүхдээ санаа зовохгүй үүргээ гүйцэтгэх итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

Үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Ц.Батболд, З.Бямбаа нарын хүүхдүүдэд МЦНХ-ны эмэгтэйчүүдийн бэлтгэсэн нарын бэлэг, тусламжийг ажлын албаны ажилтнууд, Эмэгтэйчүүдийн клубын төлөөлөл гардуулан өгч сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

МЦНХ-ны ажлын албаны дарга бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн Суданд үүрэг гүйцэтгэж офицер, ахлагч нарт баяр хүргэж, үүргээ чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхийг хүсэж, тэдний гэр бүлд аав ээжийгээ сэтгэл тайван үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаж ар гэр, үр хүүхдээ сайхан авч яваад талархаж буйгаа илэрхийллээ.

Арга хэмжээг хамтран зохион байгуулж гүн туслалцаа үзүүлсэн 330 дугаар анги, БХЯ-ны Соёмбо редакцын хамт олонд баярлалаа

Монгол цэргийн нэгдсэн холбоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.