Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН, ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН нараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаа
Үйл явдал
/
2023-02-14
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
 
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 11,12 дугаар саруудад олон жилийн дундаж хэмжээнээс ахиу хур тунадас орж бүх нутгаар дундаж хэмжээнээс 3-7 градусаар хүйтэн, нутгийн төв болон өмнөд хэсгээр салхи ихтэй байсан бөгөөд цасны дундаж зузаан ихэнх нутгаар 12-34 см, хунгарын зузаан 30-48 см, цасны нягт 0,22-0,34 гр/см куб хүрч хатуурсан. Нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд байдалд 12.4 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 5.1 сая толгой мал өвөлжиж байна.
May be an image of 15 people, people standing and people sitting
 
Хэнтий аймгийн хувьд эрсдэлээс хамгаалах санд 395.8 сая төгрөгийг төвлөрүүлснээс 125 сая төгрөгийг өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаад байна. Мөн аймгийн засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн 6 сум, 1 тосгонд нийт 33 сая төгрөгийн дэмжлэг, зудын эрсдэлийн үнэлгээг үндэслэн цагаан зудтай 4 суманд 40 сая төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлсэн.
Түүнчлэн Багануур хувьцаат компаниас 150 өрхөд 16,2 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний багцын тусламж, аймгийн онцгой комисс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран өвөлжилт хүндэрсэн 5 сум, 1 тосгоны 85 өрхөд 25.5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлжээ.
May be an image of 2 people, people standing and people sitting
Тус ажлын хэсгийнхэн бодит байдалтай танилцсаны үндсэн дээр 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.