Налайх явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэний ЦОГЦсыг олжээ
Үйл явдал
/
2023-02-14

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Барчингийн-Ам гэх газраас иргэн М /60 настай, эрэгтэй/ нь хоёрдугаар сарын 07-ны 10.00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ гараад ор сураггүй болсон талаарх дуудлагыг хоёрдугаар сарын 09-ны өдөр 09.24 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Уг дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид иргэн М-г эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагаас  эхлэн Налайх дүүргийн гуравдугаар хорооны Хар чулуутын- Ам, Городок, Их уурхайн-Ам, Тоосгоны үйлдвэр, Барчины-Ам гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16.10 цагт гэрээс нь хойд зүгт найман км-т Налайх гол гэх газраас цогцсыг нь олж дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.