Т.ДОРЖХАНД: Бид тогтолцоогоо тордоод, сайжруулаад явах шаардлагатай
Үйл явдал
/
2023-02-14
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл багтсан нь энэ юм. 

ХҮН-ын бүлгийн дарга Т.Доржханд Шинэ Үндсэн хууль өнөөгийн зохицуулалтаар хийгдэх боломжгүй.

Харин энэ хоёр тохиолдолд л боломтой юм. Үүнд:

  1. Хувьсгал гарсан тохиолдолд
  2. Дэглэм солигдох үед

Монгол Улс тусгаар Монгол Улс ардчилсан монгол орон юм. Цаашдаа ардчилалаа бэхжүүлээд явна гэх юм бол парламентаа бэхжүүлэхээс өөр гарц байхгүй. Түүнээс биш нэг хүн, нэг намын засагалалд орох зүйлсээс зайлсхийх ёстой. Өнөөдөр бид байгаа тогтолцоогоо тортоод сайжруулаад явах шаардлагатай. ХҮН нам сүүлийн хоёр жилийн хугацаанд идвэхитэй сайн ажиллаж байгаа. Зуу гаруй иргэдээс гарын үсэг цуглуулсан. “Хамтдаа өөрчилье” иргэдээ мэдээлжүүлэх аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумаар мэдээлэл тараагаад явж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.