С.ОДОНТУЯА: Эдийн засаг, бизнесийн эрх чөлөө алга боллоо үүнийг өөрчилмөөр байна
Үйл явдал
/
2023-02-14
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд нар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Шинэ Үндсэн хуулийг миний бие болоод АН-ын гишүүд дэмжихгүй. Цаг хугацааны хувьд тохиромжтой бус мөн хэлэлцэж, дэмжиж болохооргүй маш олон хуулийн заалт орсон байна.

Зөвлөлдөх санал асуулгын хариу нь "Улс төрийн систем чинь болохгүй байна" гэж байгаа бол тогтолцоогоо өөрчилье. "Эдийн засаг, бизнесийн эрх чөлөө алга боллоо үүнийг өөрчилмөөр байна" гэвэл бид хийе.Тийм учраас ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг өөрчлөхийн тулд Зөвлөлдөх зөвлөлийн ажлыг үр дүнтэй болгох нь туйлын чухал байна.

 

Ойрын хугацаанд тулгамдаж буй асуудал бол Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль юм. Судалгааны үр дүнгээс харахад ард иргэд улс төржилт, намчирхсан байдлаас залхжээ. Тиймээс бид реформын шинж чанартай, шинэ хуулиудыг санаачлах ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдах тохиолдолд зөвхөн парламентын ардчиллыг боловсронгуй болгох, төгөлдөржүүлэх асуудалд ажиллахад бэлэн" гэлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.26.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.