Ө.СУМЪЯАБААТАР: Иргэдийг экологийн боловсролтой болгоно!!!
Үйл явдал
/
2023-02-14

Баянгол дүүрэг 2023 оныг "Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" зорилтот жил болгон зарласантай холбогдуулан жилийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг арга хэмжээний зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатараас тодрууллаа.

БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэг экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд нэн тэргүүнд иргэд болон бага, дунд ангийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдуулж байгаа. Хоёрдугаарт дүүрэг, хороод, сургууль, эмнэлгүүдтэй хамтраад Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган гаруй мод, 20 мянган метр.кв зүлэг тарина гэсэн зорилго тавиад байгаа. Зөвхөн мод тарихаас гадна зүлэгжүүлэлт их чухал. Мөн цаашид тордож ургуулах их чухал. Тиймээс өнгөрсөн онд хоёр усалгааны техник авсан. Мөн манай төвд иргэд болон хүүхдүүдэд нээлттэй сургалт зохион байгуулдаг. Цаашид иргэдийг экологийн боловсролтой болгох тал дээр анхаарч ажиллана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.219.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.