Н.ДОРЖЗОДОВ: Баянгол дүүрэгт 2023 онд 100 мянга гаруй мод тарьж ургуулна
Үйл явдал
/
2023-02-14

Баянгол дүүрэг 2023 оныг "Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх" зорилтот жил болгон зарласантай холбогдуулан жилийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг арга хэмжээний чиглэл, сэдэв асуудлын талаар Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодовоос тодрууллаа.

Баянгол цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов: Баянгол дүүрэг 2023 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөгөөн болж байна. Уг арга хэмжээний хүрээнд нийт долоон чиглэлд албан хаагчид болон иргэдээс санал авч байгаа. Үүнд: Дүүргийн 70 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Нийтийн эзэмшлийн зам талбайн, Орон сууц болон гэр хорооллын, Сургууль цэцэрлэгийн орчмын, Аж ахуйн нэгжийн гадна талбайн ногоон байгууламж байгуулах талаар санал авч хэрэгжүүлж байна. 2023 онд тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 100 мянган мод тарьж ургуулна. Үүнд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн оролцоо хамгийн чухал. Өнөөдрийн арга хэмжээгээр ер нь чиглэлүүд маань тодорхой болчихлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.88.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.