ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна
Үйл явдал
/
2023-02-15

Төрийн ордонд 

09:00 цагт "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх уулзалт болж байна. 

МУИС-ийн Төв номын сангийн 5 давхрын хурлын танхимд

09:30 цагт "Агаар Нэг Хакатон 2023" эцсийн шалгаруулалт болно. Уг тэмцээн нь агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг шалгаруулах зорилготой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцуулна. Энэ үеэр Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээлэл, сэтгүүлчдийг хэрхэн сурвалжлуулах тухай товч мэдээлэл өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт иргэний хөдөлгөөнүүд Үндсэн хуулийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

12:00 цагт Баянхонгор аймгийн Заг суманд орших соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газар уул уурхайн үйл ажиллагаанаас болж сүйтгэгдэх, экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд буй асуудлаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.138.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.