ЕБС-ийн битүүний хичээл болон шинийн дөрөвний хичээлийн хуваарийг өөрчилнө
Үйл явдал
/
2023-02-15

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалт, орох хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны яамны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцлээ.

Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр хэрэгжинэ. 

  • Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх,
  • Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа. 

Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.