Х.БУЛГАНТУЯА: Замын-Үүд боомт Монгол Улсын жишиг боомт болно
Үйл явдал
/
2023-02-15
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боомтын асуудал хариуцсан сайд Х.Булгантуяа шинэ Замын-Үүд боомтод ажиллаж байна.

Боомтын асуудал хариуцсан сайд Х.Булгантуяа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж экспортыг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Замын-Үүдийн зорчигч, ачаа тээврийн цогцолбор ашиглалтад орсноор зорчигч тээврийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, ачаа тээврийн цогцолборыг гурав дахин нэмэгдүүлэх бүтээн байгуулалт юм.

Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хүчилтэй автозамаар үе шаттай холбон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулан цаашид танзини улс болгох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж ажиллаж байна.

Монгол Улсын агаарын зайн ашиглалтыг сайжруулах дамжин өнгөрөх агаарын хүлгийн тоог нэмэгдүүлэх агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг болгох. Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор ажиллаж байна.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эрэлтийг нэмэгдүүлэх юм. Энэ хүрээнд I-р үе шатыг 2022-2024 онд экспортыг 15 тэрбум төгрөгд хүргэхээр зорьж байна.

Монгол Улсын 45 аж ахуй нэгж, 400-500 орчим ажилчин энэхүү бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Нийт төсвийн хувьд хятад улсын буцалтгүй тусламжаар 233.5 сая ион, харин Монгол улсын зүгээс 30.3 тэрбум төгрөг зарцуулагдсан.

Боомтын сэргээлтэд хувийн хэвшлийн байгууллагууд ерөнхий төлөвлөгөө, гаргаад өгвөл гар бие оролцоход бэлэн гэж байгаа.

Замын-Үүд боомт Монгол Улсын жишиг боомт болон хөгжих эхний томоохон бүтээн байгуулалтын ажлыг бид ашиглалтад оруулж байна. Цаашид бүх боомтыг ая тухтай, түргэн шуурхай болгох бүрэн боломжтой.

2022 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлаад ирэхдээ хоёр улсын худалдааг 20 тэрбум төгрөгт хүргэнэ гэх зорилтыг тавьсан. Мөн БНХАУ-ын зүгээс Монгол Улсын боомтын сэргэлтийн бодлого, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт, зээл тусламжаар дэмжихээ бүрэн илэрхийлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.