Чингэлтэй дүүргийн Засаг даргын Ажлын хэсгийн хурал боллоо
Үйл явдал
/
2023-02-15
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 “Дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хүрээнд дараах бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хурал боллоо.
Ажлын хэсгийн ахлагч: Д.Отгонбаатар (Засаг даргын орлогч)
Гишүүд:
• Б.Нацагдорж (Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга);
• Н.Туул (Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга);
• Д.Бямбаа (Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарын бичгийн дарга);
• Д.Булган (Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга);
• Л.Ариунбат (Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга);
• Ш.Амартайван (Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга);
• Д.Оюунбилэг (Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга);
• Б.Саруул-Од (Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга);
Нарийн бичгийн дарга: (Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ЖТТХТ-ын дарга Ч.Жамьянсүрэн).
Тус хурлаар Татварын хэлтсийн дарга Н.Туул 2022 онд гүйцэтгэсэн ажил, 2023 онд хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа болон дүүргийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллах саналыг танилцуулж, ажлын хэсгээр хэлэлцүүлснээр дээр дурдсан төрийн байгууллагууд саналыг бүрэн дэмжиж, 2023 онд Татварын хэлтэстэй хамтран дүүргийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжин, оролцоогоо нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.223.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.