Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-02-15
“Нийгмийн эрүүл мэндийн жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгах зорилгоор Толгойт бүсийн өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлье” сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад зохион байгууллаа.
Сургалтын үеэр элэгний В, С вирус илрүүлэг, халдварт бус өвчний эрсдлийн асуумж авч “Элэгний хорт хавдар”, “Зохистой хооллолт”, “БЗДХӨ-ний тухай” сэдвүүдээр мэдлэг олгосон ба илэрсэн өвчлөлийг холбогдох шатлалын эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн.
Тус сургалтыг Сонгинохайрхан дүүрэг дэх бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
“МИНИЙ МЭДЭХ ЭРҮҮЛ МЭНД-МИНИЙ ИРЭЭДҮЙ”
Эрүүл мэндээ хамгаалцгаая!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.