БАГАНУУР ХК-ийн ахмад уурхайчин Цэвгээгийн Цэвээнбалжир МУ-ын гавъяат уурхайчин боллоо
Үйл явдал
/
2023-02-03
Орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Багануур ХК-ийн ахмад уурхайчин Цэвгээгийн Цэвээнбалжирт Монгол улсын Гавъяат уурхайчин цол олголоо. Хар багаасаа л нүүрсний үнэрт дасчихсан, энэ л үнэрт дуртай гэж ярьдаг ахмад инженертээ Багануур ХК-ийн захиргаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Ц.Цэвээнбалжир нь 1968 онд Политехникумын уулын ашиглалтын анги, 1979 онд ОХУ-ын Эрхүү мужийн Политехникийн дээд сургуулийн уулын ашиглалтын ангийг тус тус дүүргэсэн. 1980 оноос хойш 2013 он хүртэл 33 жил Багануурын уурхайд сургалтын инженер, Багануур дүүргийн намын хорооны зохион байгуулагч, үйлдвэр эрхэлсэн нарийн бичгийн дарга, хяналтын хэлтсийн байцаагч инженер зэрэг албыг хашиж ирсэн уурхайчин юм. Танд эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөл өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.52.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.