Гэр бүлийн шагайн наадам сайхан боллоо
Үйл явдал
/
2023-02-14
Энх цагтай учран золгосны баяр Монгол түмний уламжлалт Цагаан сар тун удахгүй болох гэж байна. Монголчууд бид энэхүү баяраа ихэд дээдлэн, өнө эртнээс тусгай дэг жаягийн дагуу хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Цагаан сарын ёс заншлын нэгэн чухал хэсэг болох шагайн наадгай бол Монголчуудын өв соёлын томоохон бүрдэл билээ.
Багануур ХК-ийн захиргаанаас уурхайчид болон тэднийхээ гэр бүлүүдийг оролцуулан жил бүр цагаан сарын баярыг угтан шагайн наадгай зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Энэ жил 2023.02.11-ний өдөр Уурхайчин спорт цогцолбортоо зохион байгууллаа. Алаг мэлхий өрөх, бөгцөг няслах, морь уралдуулах, шагай шүүрэх, дэмбээдэх гэсэн 5 төрөлд хэсэг тус бүрээс 9 гэр бүлийн 200 орчим хүн оролцож, амралтын нэг өдрийг гэр бүлээрээ Монгол уламжлалт тоглоом наадгайгаараа наадаж өнгөрүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.37.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.