БХЯ/: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-25
Зэвсэгт хүчний 2023 оны удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Монгол Улсын аюулгүй байдлын орчин ба Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх бодлогын шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цугларалтад оролцсон нийт бие бүрэлдэхүүнд хандан үүрэг чиглэл өгсний дараа хамтран ажилласан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудад гэрчилгээ, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.
Мөн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний 2022 оны сахилгын дүнг танилцуулж, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллагад шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 256, дэд байрт 338, гутгаар байрт 124, тусгай байрт 015, 353, 331 дүгээр анги шалгарчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.250.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.