БХЯ/: АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТ ЭХЭЛЛЭЭ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-01-26
Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт энэ сарын 26-27-ны өдрүүдэд ҮБХИС-ийг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн цугларалт нь Монгол Улсын аюулгүй байдал, Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх бодлогын шинэчлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар цугларалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан зарим үүрэг, чиглэлийг өглөө. Үргэлжлүүлэн Цэргийн штабын дарга нар зарим илтгэлийг хэлэлцүүлж, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи болон Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.27.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.