БХЯ/: ХУГАЦААТ АЛБАНЫ ДАЙЧДЫН ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-03
Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад уламжлалт “Амны хөндийн эрүүл мэнд” аяныг он гарсаар хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын дунд шүдний өвчлөл их байдагтай холбогдуулан эмчлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын шүдний эмч нараар тулгуурлан явуулж байгаа юм.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эмчилгээ, оношилгоог эхлүүлсэн бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн шүдний эмч О.Насандэлгэр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн шүдний эмч Б.Сувд-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн шүдний эмч Э.Долгоржав нар ажиллаж байна.
Томилгоот эмч нар хугацаат цэргийн хаагчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ийм амархан”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна.
Нэгтгэл, ангийн удирдлагууд энэхүү аянд талархаж буйгаа илэрхийлж, бүрэлдэхүүнээ идэвхтэй хамруулсаар байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.