ЭМД: “Авлигын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдлаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-02-02
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн, байгууллагын бүтээмжийг дэмжих зорилгоор 7 хоног бүрийн 4 дэх өдөр бүр цахим сургалт зохион байгуулдаг уламжлалтай билээ.
 
 
Энэхүү сургалтад ЭМДЕГ-ын нийт албан хаагчид идэвхи санаачлагатай оролцож, сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг зорьдог.
 
 
Өнөөдрийн сургалтаар "Авлигаас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, "Албан тушаалтны 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргах тухай" мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхосон асуултад хариулж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
 
 
Сургалтад ЭМДЕГ-ын төв болон орон нутгийн 100 гаруй төрийн албан хаагч цахимаар оролцлоо.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.