ХУД: Амар байна уу үзэсгэлэн худалдаагаар зочлоорой
Б.Норовням
Үйл явдал
/
2023-02-11

АМАР БАЙНА УУ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР ЗОЧЛООРОЙ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хамтарсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамарсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “Сар шинийн баярыг угтсан ганц сарын хугацаанд иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн Үндэсний Статистикийн Хорооны судалгаа гарсан байдаг.

Үүнээс 70 гаруй хувь буюу 1 их наяд төгрөгийг валют болгон гадагш урсгаж монголчууд импортын бүтээгдэхүүнээр сар шинийн баяраа тэмдэглэж байна гэсэн харамсалтай судалгаа байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа юм.

“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд Хан-уул эко дүүргээс бэлэг дурсгалын төрөлд 20, хувцас эдлэл хэрэгсэл 12, хүнс 12 иргэн аж ахуйн нэгж оролцож, нийслэлчүүдийн сар шинийн хэрэглээнд зориулан нэмүү өртөггүй, үйлдвэрийн үнээр бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.

Уг үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа нь хамгийн том онцлог бөгөөд ингэснээр цагаан идээ, мах сүү, ааруул, ээзгий болон бусад бараа бүтээгдэхүүн нэмэлт үнэгүйгээр зарагдах нөхцөл болж байгаа юм. “Шинэ 100 айл” төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрладаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.55.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.