ХУД: Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
Б.Норовням
Үйл явдал
/
2023-01-26

Дүүргийн нутаг дэвсгэр дэх гулгаа үүсдэг 10 байршилд буюу өгсүүр зам талбайд нийт 20 ширхэг давсны савыг байрлуулж, 3тн орчим давсаар дүүргэн халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Тухайлбал дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны савыг байршууллаа.

Мөн давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.84.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.